Мариид тэнгэрэлч үзэгдэв

Мариид тэнгэрэлч үзэгдэв

Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 1 дүгээр бүлэг 5-38

Галиил дахь жижигхэн хот Назаарт амьдран суудаг Марии бүсгүй, Иосээф мужаантай сүй тавьжээ. Марии, Иосээф нар эгэл жирийн хүмүүс гэвч Давиид хааны удмынхан юмсанж. Тэд ойрын үед гэрлэхээр завдан байлаа.

Нэгэн удаа, Марии гэр орноо эмхлүүлэн байтал, гэнэт өмнө нь Тэнгэрэлч Гавриэль гараад иржээ. Тэрбээр Бурханаар энэ дэлхийд илгээгдэн ирсэн бөгөөд

– Ивээл ерөөлт минь баярлагтун! Эзэн чамтай хамт байна гэлээ.

Марии эмээн сочоод “Хэн ч надтай ингэж мэндэлж үзээгүй дээ” хэмээн бодож амжив.

– Марии, битгий ай гээд Тэнгэрэлч Гавриэль

– Бурханы ивээл тааллыг чи хүртжээ. Чи нэгэн Хүү эсэнлээд (төрүүлээд), Аврагч гэсэн утгатай Иэсүс гэдэг нэрийг Түүндээ өгнө. Тэрбээр аугаа Нэгэн болох агаад Оройн дээдийн Хүү хэмээн дуудуулна. Эзэн Түүнд Давиидийн сэнтийг тавьж өгөх бөгөөд Түүний Хаанчлалд хязгаар үгүй хэмээжхүй.

Марии тэр Тэнгэрэлчийн үгийг арай ядан ухаарч байлаа.

– Би чинь нөхөрт ч гараагүй байна шүү дээ... хэмээн ээдэрсэн өнгөөр дуугарвал

– Ямар ч хүний үр эцэгтэй байдаг юм гээд Тэнгэрэлч

– Харин чиний төрүүлэх Хүү ер бусын хүүхэд болно. Түүний эцэг бол Бурхан. Тиймээс ч Тэрээр Бурханы Хүү болно гэж би хэлээ биз дээ гэв.

Тэнгэрэлчийн үгэнд Марии итгэлээ. Олон зууны тэртээ Бурханы өгсөн амлалт мөдхөн биелэх учиртай байх нь! Тэгээд тэр, Марии өөрөө, амлагдсан Аврагчийн эх болж таарлаа! Гэлээ ч тэрээр нөхөрт ч гараагүй байхад яаж ийм юм болохыг ойлгохгүй л байв. Тиймээс, тэр Тэнгэрэлчээс

– Энэ чинь яаж бүтэх юм бэ? гэвэл Гавриэль

– Үүнийг Ариун Сүнс хариуцна. Оройн дээдийн хүчээр балчир хөвүүнд амийг өгнө. Тиймээс чиний төрүүлэх Хүү ариун агаад Бурханы Хүү гэж нэрлэгдэх болно! гэлээ. Марии, Бурханд дуулгавартай байхыг хичээн

– Би бол Эзэний боол. Таны хэлснээр болтугай гэхэд Тэнгэрэлч тэнгэртээ буцаж одлоо.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Тэнгэрэлч Гавриэль хэнд үзэгдсэн бэ? Марии хаана амьдарч байв? Тэрээр хэнтэй сүй тавьсан бэ? Тэд хэний удмынхан байв?

  2. Мариид Тэнгэрэлч юу гэж хэлсэн бэ?

  3. Тэнгэрэлчээс сонссон юмандаа Марии хэрхэн хандав?

50. Мариид тэнгэрэлч үзэгдэв00:00 / 03:08