
Тэвшин дэх нярай хүүхэд
Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээний 2 дугаар бүлэг 1-7
Ромын анхны эзэн хаан цезарь Августын үед нь Бурхан ром нутаг даяар хүн амын тооллого явуулахаас аргагүйд хүргэв. За тэгээд, эзэн хааны зарлиг ёсоор, Палестины оршин суугчид тооллогод орохын тулд бүгд өвөг дээдсийнхээ уугуул хотод очих ёстой болжээ.
Иосээф Марии хоёр тэр үед Назаарт амьдарч байлаа.
– Чи мэдэх үү, манай гэр бүл уг гарлаараа Бэт-лээхэмийнх хэмээн Иосээф Мариидаа хэлээд
– Би чинь, олон зууны тэртээ энэ улс орныг захирч явсан Давиид хааны холын хамаатан учраас одоо тийшээ явах ёстой юм байна гэв.
– Энгийн цагт юм бол ч энэ аян надад нэг их хэцүү биш л дээ хэмээн
Марии санаа алдаад
– Харин удахгүй нярайлах болсныг минь чи мэднэ шүү дээ. Аян зам амаргүй. Хүний газар хүүхэд маань гарвал таатай юм болохгүй гэж хариу хэлэв.
– Би үргэлж чамтай цуг байна, Марии хэмээн Иосээф түүнийг тайтгаруулаад
– Бас тэгээд, чамаас төрөх хүүхдийг Бурханы Хүү болно гэж Тэнгэрэлч хэлсэн болохоор Бурхан, бидэнд санаа тавина гэжээ.
Ингээд, Марии Иосээф нар замд гарлаа. Тэд илжигтэй ч гэсэн, аажуухан явж, аян зам олон хоногоор сунав. Явсаар юутай ч, Бэт-лээхэм хүрээд, аяншиж ядарсан тэд хоноглох газар хайлаа.
– Өршөөгөөрэй хэмээн үүдэндээ холхих, нэгэн дэн буудлын эзэнд Иосээф хандаад
- Танайхаас өрөө авч болохгүйсэн болов уу? гэж асуувал
- Харамсалтай байна. Хамаг өрөө хүнтэй гэлээ.
– Бүх өрөө зайгүй юү? Бид чинь одоо хаана хонодог билээ? Танайд, ядаж, ганц жижиг амбаар ч байхгүйсэн болов уу? Эхнэр минь удахгүй амаржих юм, өнөө шөнө ч байж мэднэ! гэхэд нөгөө хүн
– Өрөвдмөөр юм. Би уг нь, та хоёрт тус болмоор байдаг, даанч ганц сул өрөө ч алга гэсэнд Марии айдаст автан Иосээфийн гараас зуурч
– Бид чинь ил газар хонож болохгүй шүү дээ! Гадаа дэндүү хүйтэн, би юуны өмнө хүүхдэдээ л санаа зовж байна! гэв.
Гэрийн эзэн дөхөж ирээд
– Та нар гадаа хонохгүй нь ээ. Хашааны мухарт манай малын нэг саравч бий. Тэнд та нар өвс сүрэл дэвсэж төвхнөөд, мал амьтан ч та нарт нөмөр болно гэв.
– Сайхан сэтгэлд тань гялайлаа, чин сэтгэлээсээ баярлалаа! хэмээн Иосээф Марии хоёр талархав.
Энэ шөнө ер бусын гайхамшигтай юм болж. Орчлон ертөнцийг бүтээж тэр бүгдийг мутартаа барьж байдаг Бурханы Хүү, арчгүй бяцхан нярай хүүхэд болон биежээд малын саравчин дахь сүрэл дээр унах нь тэр.
Хүүхдийн байж байгааг харахад Бурханы Хүү гэж хэн ч хэлэхээргүй байсан нь мэдээж. Үхэр, илжиг голдуу тэжээдэг тэвшин дотор Марии хүүгээ тавилаа. Сая төрсөн нярай бүгд л тэгдэгчлэн, хүүхэд нь тийчигнэж, ялигүй уйлагнана.
Иосээф Мариигаа ширтэн байж
– Энэ хүүхдийн талаар Тэнгэрэлч юу хэлснийг санаж байна уу? Ийм жаахан мөртлөө, байр байдал нь Бурханых шиг л байгаад итгэх ч амаргүй юм гэсэнд
– ЯМаартй ч энэ бүгд үнэн байна аа, Иосээф хэмээн Марии зөөлөн дуугараад
– Бүгд Бурханы айлдсанаар боллоо гэв.
Ярилцах асуултууд
3 асуултРомын эзэнт гүрний хүчирхэг эзэн хаан хэн байсан бэ?
Иэхүдаачууд хаана очих ёстой байв?
Ямар гээчийн “баян тансаг буудалд” Иэсүс эсэнисэн/мэндэлсэн бэ?