Паүл Шиила хоёр

Паүл Шиила хоёр

Библи, Үйлс ном, 16 дугаар бүлэг, 19-40

Өмнө нь, христитгэгчдийг үзэн ядаж, мөрдөж мөшгөж явсан Шаул одоо сайнмэдээг түгээх гэж асар ихээр зүтгэх болжээ. Түүний дотор гарсан өөрчлөлтийг батлах мэт Шаулыг одоо Паүл гэж дуудах болов. Үзэл бодол нэгт хэсэг нөхдийнхөө хамт Европод ч очжээ. Паүл явсан газар болгондоо, синагоггүйн улмаас амралтын өдөр гадаа цугладаг иэхүдаачуудыг юуны түрүүнд эрж олж уулздаг байлаа. Ийм нэг цуглааны дараа, ганган тансаг хувцастай нэгэн эмэгтэй түүн дээр ирэв. Лидиа гэх тэр эмэгтэй, Иэсүсийн тухай илүү сайн ярьж өгөхийг хүсэж, яриа ч их урт болж.

Эцэст нь Лидиа

– Бурхан намайг хүүхдээ болгож авахын төлөө надтай хамт залбираач. Тэгээд би баптислуулмаар байна гэлээ.

Баптисмын дараа Лидиа, Паүлыг нөхдийнхөө хамт гэрт нь саатахыг урилаа. Паүл, Шиила бас нэг хамтрагчтайгаа тэднийд хэсэгхэн байв. Гэтэл хотын хэсэг хүмүүс, Иэхүдаа ирж грек, ромчуудад номлол хийгээд байна хэмээн дургүйцсэн тул хотын шүүх хэд хоногийн дараа тэднийг шоронд явуулжээ.

Хоригдлын гар хөлийг гавлах тусгай дөнгө шаланд нь бэхэлсэн тасалгаанд Паүл Шиила хоёрыг хорив. Тэр хоёр босох тухай ярих нь байтугай хөдөлж ч чадахгүй сууна. Гагцхүү, номлогч хоёр маань Бурхан энэ шоронд ч өөрсөдтэй нь хамт байгааг мэдэж байлаа. Тэрбээр тэднийг хатуужуулж, эр зориг хайрлан байх тул Бурханы эрс баярлаж баясан, Бурханыг магтсан дуун өргөж авай. Дуу эхлээд зөөлөн, улмаар чангарч, хажуу өрөөнд ч дуулдах болов. Хоригдлууд, шоронд байгаа хүмүүс ингэж баяр хөөртэй дуулна гэж байх уу? хэмээн чихэндээ ч итгэж ядан байлаа.

Гэтэл гэнэт, хүний дуун дээр өөр нэг бөглүүхэн нүжигнээн нэмэгдэв. Дараах агшинд хамаг юм доргилов. Газар хөдлөлт! Байшин ганхаж савласан ч нурсангүй. Харин, шоронгийн суурь чулуу зай гаран хөдөлж, баривчлагсдын гар хөл чөлөөтэй болохыг Паүл Шиила нар ажиглав. Гадагш гардаг гол хаалга онгорхой харагдана.

Шоронгийн харгалзагч ч газар хөдлөлтөөр сэрж, ухасхийн босоод, хаалганууд түгжээгүй байгааг харангуутаа

– Хамаг хоригдол оргожээ хэмээн бодоод, үүний төлөө хатуу цээрлэл амсахаасаа өмнө амиа егүүтгэхээр шийдэв.

Тэр хуяг илдээ авч өөрийгөө дүрэхээр завдан байгааг Паүл үзээд, чанга дуугаар

– Боль, битгий! Бид цөмөөрөө энд байна! гэж хашхирлаа.

Хэн ч оргоогүйг мэдсэн харгалзагч, Паүл Шиила нарыг тэврэн авав. Хэрэв Бурхан л энэ хүмүүсийг суллах гэж газар хөдөлгөсөн бол, Тэр ёстой жинхэнэ Бурхан байна гэж бодсон тэрээр

– Ноёд минь ээ, аврагдахын тулд би яах ёстой вэ? гэсэнд Паүл

– Эзэн Иэсүс Христэд итгэ, тэгвэл аврагдана! гэж хариулав.

Үүний дараа, шоронгийн харуул нөгөө хоёрыг гэртээ урьжээ. Паүл Шиилагийн хамт Иэсүсийн тухай ярьсаар, тэднийд дуртайяа айлчлав. Иэсүс гагцхүү сайныг л үйлдэж, Бурханы Хүү мөн гэдэгт нь хүмүүс итгэхүйцээр амьдарч байсан хийгээд хэдийвээр тэр ямар нэг буруугүй байсан боловч ром цэргүүд түүнийг загалмай дээр цовдолж алсан юм. Өөрсдийг нь мөрдөж мөшгөөд байгаа нь ч тэдний туулах л ёстой зүйл бөгөөд Эзэнд хамаатай байх нь л чухал тул Паүл Шиила хоёр ч гайхаад байх юмгүй гэдгээ ярив.

Тэд бас, Иэсүс хүний гэм нүглийн золиос болж үхлийг хүлээн авсан бөгөөд энэ нь шоронгийн хуягийн гэрийнхэнд ч бүгдэд нь хамаарна. Бурхан хүн хоёрын харилцаа дахин сэргэж, ном ёсоороо болохын төлөө Иэсүс тэнд, загалмай дээр гэм нүглийг Өөр дээрээ үүрсэн гэдгийг тайлбарлаж өгөв. Бас Түүний хэрхэн амилсан тухай, Өөрт нь итгэсэн бүхэнтэй Түүгээр дамжин хамт байхын тулд Ариун Сүнсийг ирүүлсэн гэдгийг хэлэхээ ч тэр хоёр мартсангүй.

– Би ч Иэсүст харьяалагдмаар байна! Намайг хүүхдээ болгооч гэж Түүнээс гуймаар байна хэмээн хуягийг хэлэхэд

– Бурхан хэрэв эмэгтэй хүнийг хүлээн авдаг бол би ч бас Түүнд мөргөж үйлчлэхийг хүсэж байна хэмээн эхнэр нь ярианд оролцов.

Паүл

– Мэдээж, сайнмэдээ эмэгтэйчүүлд хамаатай! Бас хүүхдүүдэд нь ч тэр! Танай хотод нэг эмэгтэй христитгэгч болчихоод байгаа гэлээ.

Энэ яриа, баптисмын дараа гэрийн эзэн, Паүл Шиила нарыг хоолонд урив. Нар жаргасан хойно тэд, сэтгэл ихэд зовнин суугаа Лидиагийнх руу яаран очив. Паүл Шиила хоёр одоо, Бурхан тэднийг хэрхэн хамгаалсныг төдийгүй, Эзэнд эргэсэн хуягийн гэр бүлийн тухай ч ярих юмтай болжээ.

Ярилцах асуултууд

5 асуулт
  1. Паүл Шиила нарыг хааш нь аваачсан бэ?

  2. Хоригдлуудыг оргуулахгүйн тулд тэнд юу хийсэн байв?

  3. Паүл Шиила нар яагаад дуулж байсныг хэрхэн тайлбарлах вэ?

  4. Паүл Шиила нар хэрхэн эрх чөлөөтэй болсон бэ?

  5. Шоронгийн хуяг ба түүний гэр бүлд ямар үйл явдал тохиолдов?

99. Паүл Шиила хоёр00:00 / 06:05