
Ром орох Паүлийн аян
Библи, Үйлс ном, 21-28 дугаар бүлэг
Паүлийг дагалдагчтайгаа хүрч ирэхэд Иэрүшалээмын чуулганыхан хичнээн их баяр болсон гээч! Харийнхны дундах үйлчлэлээр нь дамжуулан Бурхан юу хийснийг Паүл тэдэнд ярьж, Үгийнх нь хүч чадлын төлөө, Эзэнийг бүгдээр магтан алдаршуулцгаав. Гагцхүү энэ баяр хөөр нэг их удсангүй. Паүл Иэрүшалээмд ирснээсээ долоо хоногийн дараа, амлалт биелсний тэмдэг болгож тахил өргөхөөр сүмд очив.
Иэхүдаачууд түүнийг хараад, Иэсүс Христийн сургаал номлогчийнх нь хувьд Түүнээс юу ч сонсохыг хүсэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрч, хуулийн эсрэг газар сайгүй зааж номлон, харийнхныг оруулан сүмийг бузарласан гэхчлэн буруутгаж загнаад түүнийг баривчлав. Тэд бөөн уур унтуу болцгоож, сүм дотор хараахан болохгүй тул түүнийг алахаар чирч гаргав.
Тийнхүү хот даяараа бөөн бужигнаан болохыг ажсан, ром цэргийн дарга Клавди Лисии нь Паүлыг гинжилж гавлан цайзад хүргэхийг тушаав.
Паүл замдаа, ард олонд хандаж үг хэлэх зөвшөөрөл аваад: хэрхэн Эзэнд хандаж гэм нүглээ уучлуулснаа иэхүдаачуудад ярьж өгөв. Иэхүдаачууд эхэндээ анхааралтай сонсож байсан боловч Эзэн түүнийг бусад ард түмэн буюу харийнханд номлохоор илгээсэн гэхийг сонсоод аймшигтай дуу шуугиан болоод явчихав. Энэ хүн амьд явах ёсгүй хэмээн тэд хашхиралдаж байлаа.
Баривчилсан хүнийх нь үг олны уур хилэнг улам бүр дэврээхийг Клавди Лисии хараад Паүлыг цайз руу аваачиж, зодож занчиж, энэ яриад байгааг юмыг нь тодруулан байцаахыг тушаалаа. Тэгэхэд Паүл
– Ромын иргэнийг, тэр тусмаа шүүлгүйгээр шийтгэхийг танд зөвшөөрсөн гэж үү? гэсэнд ромчууд эргэлзэж гайхалзан, байцаахаа больсон ч гавыг нь тайлсангүй.
Дараа өдөр нь Паүлийг санхэдрионы өмнө аваачлаа. Хэргийн учрыг тайлахаар оролдох үед, сөргөлддөг хоёр талын дунд маргаан үүсэв. Нэг хэсэг нь түүнийг буруутгаж байхад нөгөөдүүл нь муу юм түүнээс ер олдохгүй байна хэмээн хашхиралдаж байв.
Үймээн бужигнаан улам нэмэгдсээр, иэхүдаачууд Паүлыг тал талаас нь шахаж тасчаад хаячих нь холгүй болсон тул Клавди Лисии, буруутан болж буй түүнийг цайзад хүргэх зарлиг цэргүүддээ буулгав.
Эзэн Иэсүс энэ шөнө Паүлд үзэгдэн
– Зоригтой бай, Паүл, чи Намайг энэ Иэрүшалээмд гэрчилсэн шигээ Ромд ч бас гэрчлэх болно гэж хэлжээ.
Урт удаанаар хэлэлцэн шүүж иэхүдаачууд Паүлыг алах оролдлого нэг бус удаа хийсний эцэст түүнийг шүүлгэхээр эзэн хаанд илгээх болов. Иймээс Паүл эзэн хаанд өөрт нь Иэсүс Христийн сайнмэдээг тунхаглахын тулд Ром орох ёстой болов. Бурхан ийнхүү төлөвлөгөөгөө гүйцэлдүүлжээ.
Ром хүрэх Паүлын аялал Кайсарын боомтоос эхлээд алс хол аюул осолтой аян зам түүнийг тосож байлаа. Газардундын тэнгис жилийн энэ улиралд ихээхэн салхи шуургатай байдаг болохоор модон жижигхэн, далбаат онгоцоор явах нь осолтой хэрэг байв. Энэ тухай сануулсан Паүлын үгийг усан цэргүүд даанч тоосонгүй.
Гэтэл нэг өдөр шуурга жинхнээрээ эхлээд, том том давалгаа хөлөг онгоцыг тал тал тийш нь шидэлж гарлаа. Хөлгийг аврахын тулд ихэнх ачаагаа хаяад ч байдал ер дээрдсэнгүй. Хөлөг онгоц хэд хоногийн турш түрхрэн оволзох тэнгисийн эрхээр туугдаж байлаа. Аврагдана гэх ямар ч найдвар үгүй болжээ. Тэгтэл, Паүл хөлгийн багт хандаж, шуурган чимээг давж дуулдахаар хашхирахыг хичээн
– Найз нөхөд өө! Сэтгэлээр унах хэрэггүй. Хөлөг л эвдрэхээс биш, та нарын нэг нь ч осолдохгүй. Миний үйлчлэн зарагддаг Эзэн урьд шөнө Тэнгэрэлчээрээ дамжуулан “Паүл битгий ай! Чи Цезарийн өмнө зогсох болно!” гэсэн учраас би мэдэж байна. Найзууд минь сэргэцгээ! Эзэндээ би итгэж байна. Бүгд Түүний хэлснээр болно! хэмээжхүй.
Арван дөрөв хоноод усан цэргүүд хуурай газар олж харсан боловч зогсоол хүрч чадахгүй байлаа. Хөлөг онгоц гүехэн газар хошуугаараа зоогдож хайрдаад, хитэг нь давалгаанд хэмх цохиулав. Хүмүүс аврагдаж, эрэгт хүрэх боломжтой болжээ. Эзэн Үгэндээ хүрлээ! Хэн ч живэх нь байтугай гэмтэж бэртсэн нь үгүй. Иэсүсийн алдрыг Ромд дуурсгах Эзэний төлөвлөгөө хэрэгжих боллоо
Паүлыг Бурхан гайхамшигтайгаар Ромд хүргэж, Иэсүст Христэд итгэсэн итгэлээ эзэн хаанд нь тунхаглах боломж олгосон Эзэндээ талархал илэрхийлжээ.
Паүл ийнхүү, хоригдлын хувьд биш, харин Иэсүсийн гэрч, Тэнгэрийн Хааныхаа элч ёсоор Ромд орж ирлээ.
Ярилцах асуултууд
4 асуултКлавди Лисии яагаад Паүлыг санхэдрионд аваачсан бэ? Тэнд юу тохиолдов?
Баривчлагдсан элчийг ЭЗЭН хэрхэн зоригжуулсан бэ? Энэ нь Паүлд яагаад тийм чухал байв?
Тэнгист аялах үед юу тохиолдов?
Паүлыг Ромд аваачсан Бурханы зорилго юу вэ?