
Иоханд үзүүлсэн Иэсүс Христийн илчлэл
Библи, Илчлэл ном, 1-22 дугаар бүлэг
Бурханд эцсээ хүртэл үнэнчээ илэрхийлж, сайнмэдээг тунхагласныхаа төлөө Иэсүс Христийн дагалдагч олон хүн алуулах юмуу тамлуулсан байна. Гэвч элч нарын нэг нь их өндөр насалж, ерэн настайдаа ч Ээфэс хот дахь христэч чуулганы гишүүн хэвээр байжээ. Энэ нь Иоханыг хэлж байна. Иэсүст итгэснийхээ төлөө тэрээр хавчигдаж мөрдөгдөж явсан боловч алуулаагүй юм. Харин ингэхийн оронд Газар дундын тэнгисийн Патм гэгдэх аралд түүнийг цөлж орхисон билээ. Тэндхийн оршин суугчид гэвэл зөвхөн хоригдол ялтнууд, тэдний харгалзагчид л байжээ.
Энэ арлыг ноёлсон нам чимээгүйн дунд Эзэн Бурханбээр Иохантай ярьж “Иэсүс бол Хаан, христитгэгчдийн дээрх хавчлага газар сайгүй өрнөлөө ч тэдний хувь заяа Түүний мутарт байх болно” гэдгийг хэлж байв.
Түүнчлэн Иоханы дотоод хараан дахь зураг буюу үзэгдлүүдээр дамжуулан, ертөнцийн түүхийн төгсгөлийг Бурхан түүнд үзүүлж байв. Ийм байдлаар үзсэн арван хоёр үзэгдлийг, Библийн төгсгөл ном болох Илчлэлд Иохан бичсэн юм.
Хамгийн сүүлчийн үзэгдэлд, Бурхан ард түмэндээ зориулан бэлдсэн тэнгэрийн суу алдрыг Эзэний Тэнгэрэлч харуулсан байна.
Бурхан хийгээд Хурганы ширээ сэнтийнээс эх авч шилэн болор лугаа адил гялалзах амийн гол бүхий шинэ диваажинг элч Иохан харжээ.
Иэсүс Христ гэм нүглийг ялчихсан учраас, тэнгэрийн энэ диваажинд цаашид хэн ч гэм нүгэл хийхгүй аж. Гэм нүгэл, үл итгэл, үхэл хагацлын шөнө мэт харанхуйг Эзэн Бурхан устгах тул энэ нь эргэж хэзээ ч ирэхгүй. Аврал өршөөлийг хүртсэн итгэгчид Христийн хамт Тэнгэрийн Хаанчлалыг эгнэгт мөнх эзэгнэн захирах болно.
Элчийн энэ л сонссон үзсэн бүхэн итгэмжит бөгөөд үнэн гэдгийг Иоханд Тэнгэрэлч хэлж өглөө.
Үзэгдлийн төгсгөлд Эзэн Иэсүс Өөрөө элч Иоханд
– Альфа ба Омега, анхных бөгөөд сүүлчийнх, эхлэл хийгээд төгсгөл бол Би байгаа юм... Би бол Давиидийн уг үндэс, удам хойч, үүрийн гялбаат Цолмон!
– Удахгүй Би эргэж ирнэ ээ! хэмээн салах ёсны үгийг хэлжхүй.
– Амээн! хэмээн Иохан хариулав.
– Эзэн Иэсүс ээ, эргэн ирээрэй!
Ярилцах асуултууд
3 асуултБиблийн төгсгөлийн номыг хэн бичсэн бэ?
Иэсүс юун тулд мөдхөн эргэж ирэх вэ?
Иэсүс Христэд итгэгч хүмүүс мөнхөд хаана байх вэ?