
Пээтр Иохан нар булшин дээр
Библи, Иоханы бичсэн Сайнмэдээ, 20 дугаар бүлэг, 1-10
Магдалын Марии эргэж ирээд, Иэсүсийн шавь Пээтр Иохан нарыг олж
– Эзэнийг аваад явчихаж, хааш нь аваачсаныг мэдсэнгүй гэлээ. Тэрээр, Иэсүс амьд, Тэр амилсан гэдгийг төсөөлж ч чадаагүй байлаа. Пээтр Иохан нар ч гайхаж орхисон нь мэдээж. Тэд булшин дээр аль болох түргэн очих гэж яаравчлав.
Иохан сайн гүйдэг тул Ариматын Иосээфийн цэцэрлэгт түрүүлж хүрэхдээ, агуйн амыг чулуу үнэхээр таглаагүй байгааг үзлээ. Тэгээд дотогш шагайсан боловч орсонгүй. Хачин юм даа! Цогцос байхгүй, харин оршуулгын өмсгөл сэлтийг нямбайлан эвхсэн харагдана. Иоханыг агуйн аман дээр байхад Пээтр гүйж ирээд, булш руу орж, Иэсүсийн биеийг ороож байсан бөс даавууг эвтэйхэн эвхэж тавьсан, алчуур нь тусдаа хэвтэж байхыг үзлээ.
Магдалын Мариигийн төсөөлснөөр, үнэхээр хулгайлсан бол оршуулгын өмсгөлийг юунд ингэж цэгцтэй тавих!
Пээтрийн араас Иохан орж ирлээ. Яг тэгтэл, Иэсүс амьд! Тиймээс булш нь хоосон! гэж санаанд нь орлоо.
Ингээд, Пээтр Иохан хоёр хотод эргэн ирж, Христийн бусад шавь нарыг болон Иэсүс амьд гэдгийг хэлж, бас Түүнийг харсан эмэгтэйчүүдийг олж уулзав.
Иэсүсийн араас шаналж, уй гашуу болсон ихэнх шавь нар нь энэхүү баярт мэдээнд итгэж ядаж байлаа.
Ярилцах асуултууд
3 асуултМагдалын Марии ямар мэдээг Пээтр Иохан нарт авчирсан бэ?
Пээтр Иохан нар булшинд юу үзсэн бэ?
Хоосон булшийг үзээд Иохан юу гэж итгэсэн бэ?