Иэсүсийн амилал

Иэсүсийн амилал

Библи, Маттаин бичсэн Сайнмэдээ, 28 дугаар бүлэг, 1-8

Үүрийн харанхуйд умбасан Иэрүшалээм хотын нарийхан гудмаар, уй гашуу болсон хэдэн эмэгтэй, хоёр Марии бас Шаломиа нар явж байна. Тэдний царай яасан их гунигтай байна вэ? Даанч аймшигтай юм боллоо. Тэд бүгд дааж давшгүй өртэй байсан Иэсүс үхжээ. Урьдынх шигээ Тэрээр тэднийг сонсож, тэдэнд туслахаа өнгөрчээ. Одоо тэд Багшдаа эцсийн хүндлэл болгож амьгүй болсон биеийг нь анхил үнэртнээр тослох гэж яваа нь энэ.

Агуйн амнаас нөгөө айхтар том чулууг нь яаж зайлуулна даа? хэмээн тэд замдаа санааширч явжээ. Ямартай ч, Иэсүсийн булш байгаа цэцэрлэгт хүрч ирлээ. Энэ чинь юу вэ? Чулуу зайлж, агуй онгойжээ! Хүүхнүүд ойртож очлоо. Ойр тойронд нь хүн алга. Сэрэмжлэн харж, айж болгоомжилсоор хүүхнүүд дотогш орлоо. Иэсүсийн цогцсыг тавьсан чулуун исэр хоосон байгааг тэд үзэв. Юу болох нь энэ вэ? Хэн нэг нь Иэсүсийн цогцсыг хулгайлж аваад явчихаа юу?

Энэ үед Иэсүс Эзэн амьд байгааг тэд мэдсэнгүй. Иймээс Түүний цогцос булшинд алга байж. Өглөөн эртээр агуу гайхамшиг болж. Христ амилжээ! Түүний тэнд үгүй байгааг Ирсэн бүхэнд итгүүлэхийн тулд, гэрэлт Тэнгэрэлч тэнгэрээс буун ирээд, чулууг зайлуулжээ. Булш манаж байсан цэргүүд айж балмагдан, зугтаж арилсан байна.

Гэвч эмэгтэйчүүд үүнийг мэдсэнгүй. Тэдний үзсэн юм бол ердөө л хоосон булш. Магдалын Марии үүнийг үзээд ихэд сэтгэл алдрав. Тэгээд, бусад нь яах ийхээ бодолцох зуур, Пээтр Иохан нарт хэл хүргэхээр, хот руу шууд л гүйчихлээ.

Нөгөөдүүл харин, гэрэлтсэн өмсгөл бүхий Тэнгэрэлчийг гэнэт олж харжээ. Тэнгэрэлч тэдэнд

– Иэсүс Амьд! Битгий ай! Хотод бушуухан очоод, Иэсүс амилсан гэдгийг шавь нарт нь хэл! гэлээ.

Ярилцах асуултууд

4 асуулт
  1. Долоо хоногийн эхэн өдөр ямар агуу гайхамшиг болсон бэ?

  2. Эмэгтэйчүүд тэр өглөө хаашаа, яах гэж явсан бэ?

  3. Булш манаж байсан цэргүүд Тэнгэрэлчийг хараад яасан бэ?

  4. Тэнгэрэлч эмэгтэйчүүдэд юу хэлсэн бэ?

88. Иэсүсийн амилал00:00 / 03:12