Томаагийн эргэлзээ

Томаагийн эргэлзээ

Библи, Иоханы бичсэн Сайнмэдээ, 20 дугаар бүлэг, 24-29

Иэсүсийг шавь нартаа үзэгдээд шарх сорвио үзүүлж байхад, Түүний дотно шавь нарын нэг болох Томаа тэнд байсангүй. Маргааш нь найз нөхөд, болсон явдлыг ярихад тэрээр толгой сэгсэрч

– Та нарт би итгэхгүй байна. Энэ бүхэнд итгэхээсээ өмнө би Түүний сорвийг тэмтэрч үзмээр байна гэжээ.

Хөөрхий Томаа! Иэсүсийг харж, Түүний гар дээрх хадаасны сорвинд хуруугаа хийж, хажуу бөөрөн дэх жадны сорвийг гараараа тэмтэрч байж л итгэнэ гэсний улмаас бид түүнийг “эргэлзүүр Томаа” гэдэг. Түүний хувьд итгэж болохуйц тодорхой баталгаа хэрэгтэй ажээ.

Долоо хоноод шавь нар дахин цугларав. Иэсүс, яг түрүүчийнх шигээ гэнэт тэдний дунд гарч ирээд

– Амар сайн уу! хэмээн мэнд мэдсэнээ Томаа руу эргэн гараа сунгаж

– За Миний сорви энэ байна, Томаа. Хүрээд үз! Итгэлгүй бус, итгэлтэй бай, Бурханд бүрэн итгэ гэлээ.

Амилсан Аврагчийг хайрлах хайраар дүүрч, өмнө нь хэлсэн үг, итгэлгүй байдлаасаа ичсэн тэрээр Есүсийн хөлд унаж, Түүнд мөргөөд чичирхийлсэн дуугаар

– Миний Эзэн, Бурхан минь! хэмээжхүй.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Томаагийн эргэлзээ хэрхэн илрэв?

  2. Яагаад түүнийг “эргэлзүүр Томаа” гэх болсон бэ?

  3. Томааг Иэсүс буруушаасан уу?

91. Томаагийн эргэлзээ00:00 / 02:04