Иэсүсийг барьж өгөв

Иэсүсийг барьж өгөв

Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 22 дугаар бүлэг, 47-54

Цэцэрлэгийн ойролцоо баахан хүн хүрч ирэв. Тэд бамбар асаан замаа гэрэлтүүлж, алуурчин, дээрэмчин барих гэсэн шиг, илд, жадаар зэвсэглэжээ. Тэдний дийлэнх нь ахлах тахилчдын болон фарисаи нарын шавь нар агаад Эзэний шавь нарын нэгэн болох Иуда тэднийг толгойлжээ.

– Та нар хэнийг хайгаа вэ? хэмээн Иэсүсийн асуусанд

– Назаарын Иэсүсийг хэмээн нэг нь хариу хэлэв.

– Тэр чинь Би байна.

Ийн хариулах Иэсүсийг барихаар ирэгсэдтэй Иүда урьдчилан “Будилж андуурахгүйн тулд эхлээд би Багшийн мэнд мэдэж байгаа болж Түүнийг үнсэнэ. Түүгээр та нар хэнийг барихаа мэдэж аваарай” гэж тохирсон байжээ.

Иүдаг Өөр лүү нь ойртож ирэхэд Иэсүс

– Анд минь, чи Намайг үнсэлтээрээ барьж өгөх нь үү? хэмээсэн үгс Иүдагийн зүрхийг зүсэх шиг болсон ч тэрээр Эзэнийг үнслээ.

Энэ агшинд ахлах тахилчдын зарц нар урагш ухасхийн Иэсүсийг баривчлав.

– Юунд та нар Намайг энд шөнө дунд барьдаг билээ? Би өдөр болгон л та нартай сүмд байхад та нар бариагүй гээд ямар эсэргүүцэл үзүүлэлгүй хүлүүлэв. Багшийг нь бариад явахыг үзсэн шавь нар айсандаа тарж зугтав.

Иэсүс ийнхүү, үхлийн ял Өөрийг нь хүлээх Иэрүшалээм хотод дайснуудаа дагалдан хүргэгдэж иржээ

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Иэсүсийн шавь нараас гадна, хэн энэ шөнө Гэтсэмани цэцэрлэгт ирсэн бэ?

  2. Иүда, Иэсүст хүрч ирээд яасан бэ?

  3. Иэсүс баривчлагдахдаа яагаад эсэргүүцэл үзүүлээгүй вэ?

84. Иэсүсийг барьж өгөв00:00 / 02:20