
Ядуу бэлэвсэн эмэгтэйн өргөл
Библи, Маркийн бичсэн Сайнмэдээ, 12 дугаар бүлэг, 41-44
Иэсүс, Иэрүшалээмд ирээд шавь нартайгаа, сүмийн гадаад хашаа руу явлаа. Тэрбээр тэнд, эрдэнэсийн хайрцагны ойролцоо суугаад, хүмүүс түүнд мөнгө зоос хийж байгааг ажиж суув.
Баячууд ихийг өргөж байгаа ч энэ нь бусдын анхаарлыг татах хэмээн дүр үзүүлж буй хэрэг аж.
За тэгтэл, нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй ирээд хамгийн жижиг хоёрхон зоосыг эрдэнэсийн хайрцагт хийлээ. Ядуу эмэгтэйн хувьд энэ нь ямар хэмжээний юм болохыг Эзэн мэдэж байлаа. Шавь нараа Эзэн дуудаад
– Энэ бэлэвсэн эмэгтэй бусад бүгдийнхээс ч ихийг эрдэнэсийн хайрцагт хийлээ. Яагаад гэвэл, бүгд л илүүдлээсээ хийсэн бол тэр харин амь зуулгандаа үлдсэн бүхнээ өргөлөө гэсэн нь шавь нарынх нь хувьд том сургамж болов.
Бурхан, өргөл тахилын хэр хэмжээг биш, харин өргөгчийнх нь зүрх сэтгэлийг хардаг гэдгийг тэдэнд Иэсүс харуулахыг хүсжээ.
Хожим шавь нар нь Чуулганд үйлчлэхдээ үүн лүгээ адил хандах учиртай ажээ.
Ярилцах асуултууд
3 асуултСүмийн гадна хашаанд чухам юу Иэсүс болон шавь нарынх нь анхаарлыг татат?
Сүм өргөх тэр их өргөл яагаад Иэсүсийг тэгтэл гайхуулсангүй вэ?
Иэсүс юуны учир тэрхүү ядуу бэлэвсэн эмэгтэйг шавь нартаа жишээ болгож үзүүлэв?