Иэсүс Бэт-анияад

Иэсүс Бэт-анияад

Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 10 дугаар бүлэг, 38-42

Иэсүс Иэрүшалээмд ирээд, хотоос хэдхэн километрт орших Бэт-анияа сууринд ямагт байдаг байв. Тэрбээр тэнд, Өөрийн даглдагч бөгөөд найзууд болох Марии, Маарт, тэдний ах Лаазар нарынд буужээ. Иэсүсийг нэг удаа ирээд байхад нь Марии Түүний дэргэд суугаад үгийг нь сонсож, харин Маарт томоохон цайллагад бэлдэж байв. Хэсэг хугацааны дараа Маарт дурамжхан царайлсаар Иэсүст ирээд

– Эзэн минь! Дүү хүүхэн маань надад гэр орны хамаг ажлыг орхичхоод байгаа нь Танд таагүй санагдахгүй байна уу? Надад туслахыг түүнд хэлж өгөөч гэлээ.

Харин Иэсүс түүнийг эелдэгхэн үгүйсгэж

– Маарт! Маарт! Чи минь мөн ч олон юманд санаа зовж, савчих юм, ганц л чухал юм байдаг даа! Марии хамгийн чухлыг сонгожээ, тэрнээс нь түүнийг салгахгүй ээ гэв.

Их Багш чухам юун тухай хэлсэн бэ? Тэрээр, онц чухал биш юмсад хэт анхаарах хэрэггүй гэдгийг Маартад болон бусад хүмүүст зааж хэлэхийг хүссэн билээ. Маарт ч бас, Мариигийн нэгэн адилаар махбодынхоосоо илүүтэй сүнсний хоолыг бодох нь хамаагүй чухал гэдгийг ойлгох ёстой байжээ. Энэ дэлхийн амьдрал эрт орой нэгэн цагт өнгөрөх тул Иэсүс Христэд итгэх нь л илүү дээр ажээ. Гэхдээ, газар дэлхийн амьдралдаа санаа тавих хэрэггүй гэсэн үг огт биш нь мэдээж.

Хүн бүхэнд өөрийн гэсэн үүрэг зорилго бий. Гэвч, тэр нь Маартын түүхэнд гарсан шиг, сүнснийх нь амьдралыг давамгайлчихаж болохгүй. Түүний хувьд одоогийн хийх гэж байгаа том найр цайллага л Аврагчийн үгээс илүү чухал байжээ.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Иэсүс, Бэт-анияад ирээд хэнийд голдуу буудаг байв?

  2. Хоол унд бэлдээд завгүй байхдаа Маарт чухам юуг мартсан бэ?

  3. Иэсүс яагаад Марииг Маартад туслуулахаар явуулаагүй вэ?

72. Иэсүс Бэт-анияад00:00 / 02:36