Тэнгисийн шуурга

Тэнгисийн шуурга

Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 8 дугаар бүлэг, 22-25

Нэгэн орой, Гэннисарээтийн нуурын эрэгт цуглагсдад зааж сургаж дуусаад Иэсүс шавь нартаа

– Нуурын нөгөө талд гарцгаая гэсэн тул шавь нар нь завиа бэлдээд Иэсүсийн хамт завинд суун замд гарчээ.

Иэсүс энэ өдөр ихэд ядарсан тул завины хитэгт амрахаар хажуулав. Гэтэл Галиилийн тэнгист дандаа л болдгоороо ширүүн салхи босож, давалгаа завийг нь нүдээд, живүүлэх шахаж байлаа. Байдал аюултай болсныг мэдээд шавь нар нь айсандаа Эзэнийг сэрээн

– Багш аа, бидний үхэх нь Танд хамаагүй хэрэг үү? гэсэнд Иэсүс босож ирээд, догшрох давалгаа, исгэрэх салхин завийг займчуулан шидэж байгааг үзэж

– Чимээгүй бол! Намж! хэмээн тушаамагц салхи шуурган тэр дороо зогслоо. Тэнгисийн мандал толь адил болж тогтов.

Гайхамшиг! Салхи шуурга хэзээ ч ингэж шууд зогсож байсангүй, давалгаа аажим аажмаар намждаг билээ. Харин одоо, ганцхан хором, тэгээд л нам гүм! Шавь нар өмнө нь ийм юм ер үзсэнгүй. Эзэн тэдэнд

– Та нар юунд ингэтлээ айгаад байна? Итгэл чинь яагаав, гөмс итгэлтнүүд ээ? гэхэд айж эмээж, сочиж хирдхийсэн шавь нар бие биендээ

– Салхи шуурга, нуур тэнгис ч үгэнд нь орж байдаг, энэ ер нь юун хүн билээ? гэлцэн тэд итгэлээрээ, чухамхүү Багш нь Бурханы Хүү гэдгийг хүлээн авах ухаан хүрч өгөхгүй л байлаа.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Эзэн Иэсүс шуурган дундуур хэрхэн унтаж байж чадав?

  2. Шавь нар нь яагаад тэгж их айсан бэ? Тэд юуг мартсан бэ?

  3. Эзэн, шуургыг намжаахад тэд ямар байдалд орсон бэ?

68. Тэнгисийн шуурга00:00 / 02:54