Бэлэвсэн эмэгтэйн хүүгийн амилал

Бэлэвсэн эмэгтэйн хүүгийн амилал

Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 7 дугаар бүлэг, 11-16

Иэсүс Галиилийн өөр нэгэн хот Наинд ирэхэд бас л баахан хүн дагалджээ. Түүнийг хотын хаалганд дөхөж ирэхэд гашуудлын цуваа гарч байв. Цогцос тавьсан дамнуурганы араас уй гашуу болсон эмэгтэй явж байлаа. Эмгэнэл зовлонг нь хуваалцах гэсэн олон хүн араас нь дагажээ. Бэлэвсэн энэ эмэгтэйн ганц хүү нь өнгөрчээ.

Золгүй хөөрхий эмэгтэйг Иэсүс өрөвдөн хараад

– Битгий уйл! гэхэд гашуудлын цуваа зогсож, Иэсүс дамнуурганд ойртож очоод

– Залуу минь! Би чамайг бос гэж байна! гэсэнд талийгаач босоод, юм ярьж эхлэв. Гайхамшиг болжээ!

Энэ хүүг Иэсүс эхэд нь эргүүлж өгөв. Энэ бүхнийг харж байсан хүмүүс айдас хүйдэст хүлэгдэн нэг хэсэг алмайрснаа гэнэт бөөн дуу шуу болж, бие биенээсээ өрсөн

– Агуу их эш үзүүлэгч бидэн дээр иржээ. Бурхан ард түмнээ эргэж санасан байна хэмээн хашхиралдаж гарав.

Хүмүүс Исраэлийн Бурханыг ерөөн талархаж, магтан алдаршуулж байлаа. Наинд болсон гайхамшгийн дуулиан тэр дорхноо л Иэхүдаа даяар түгэн таржээ.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Иэсүс ямар хотод ирсэн бэ?

  2. Хаалган дээр Тэр хэнтэй тааралдав?

  3. Наинд юу болсон бэ? Хүмүүс энэ гайхамшгийг хэрхэн хүлээж авав?

66. Бэлэвсэн эмэгтэйн хүүгийн амилал00:00 / 02:01