Саа өвчтөний эдгэрэл

Саа өвчтөний эдгэрэл

Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 5 дугаар бүлэг, 17-25

Чи нэг сонин юм дуулав уу? гэж нэг хүн нөхрөөсөө асуугаад

– Өвчтөнийг эдгээдэг Иэсүс гэж хүн манай тосгонд байгаа! Бидний найзын талаар чи ер нь юм бодож байна уу? Тэр маань явж чаддаггүй шүү дээ. Яаж Иэсүс дээр очмоор юм бэ? гэвэл

– Энэ тохиолдолд бид л түүнийг Иэсүс дээр аваачих ёстой гэснээр бас хоёр танил нь нэмэгдэн, саа өвчинд нэрвэгдсэн найз дээрээ ирэв. Тэд хамжин дамнуургархуу юм хийж, түүн дээрээ өвчтөнийг тавиад Иэсүсийн буусан байр луу яаравчлав.

Гэтэл ямар харамсалтай вэ! Иэсүсийг харж, үгийг нь сонсох гэсэн үй түмэн хүн үүдэнд нь овоорчээ. Саа өвчтөнөө дамжилсан найз нөхөд яаж ч оролдоод Иэсүс дээр очиж чадсангүй.

Гэтэл нэгнийх нь царай гэрэлтэн

– Нэг санаа байна! гэж хашхирав.

– Дээврээр!

– Дээврээр ээ? Юу гэсэн үг билээ?

– Энэ байшингийн дээвэр нь зүгээр л шавар. Хэдүүлээ нүх гаргаж найзыгаа олсоор тийш нь буулгая гэсэнд, тэд хэлж ярилцсанаа хийж гүйцэтгэлээ.

Нэг нь олс, багаж олохоор ухасхийж, бусад нь, хана түшүүлсэн шатаар өвчтөнөө дээвэр дээр гаргав. Их ч ажил болсонгүй: өвчтэй андыгаа оруулж багтахуйц яг тийм хэмжээний нүх гаргав.

Тэр нь Иэсүсийн зогсож байгаа яг тэр газар байлаа. Нөгөө нүхийг тойрсон хэдэн залуугийн нүүр л дороос нь харагдана. Иэсүс инээмсэглэн дээш хараад, дараа нь олсоор буулгаж хөлд нь авчирч тавьсан нөгөө өвчтөнд хандан, огт өөр зүйлд яриагаа чиглүүлж

– Нүгэл чинь уучлагдлаа гэв.

Иэсүсийн өмнө зогсох Хуулийн багш, фарисаи нар уур унтуу боллоо. Зөвхөн Бурхан л нүглийг уучилж чадна! Энэ Хүн биеэ дэндүү тоожээ? гэж бодоцгоов. Тэдний бодлыг Иэсүс тэр дор нь мэдээд

– Нүгэл чинь уучлагдлаа гэх, эсвэл босоод яв гэж хэлэхийн аль нь амархан гэж та нар бодно вэ? хэмээн асуув.

Бурхан л гагцхүү нүглийг уучилж чадна гэдгийг Хуулийн Мэдлэгтнүүд ойлгож байлаа. Харин Иэсүс, саа өвчтэй хүний нүглийг уучилснаа зарлахдаа, тэдний өмнө зүгээр л нэг ёс суртахууны багш зогсож байгаа юм биш гэдэг ойлголт өгчээ.

“Гэвч, үнэн хэрэгтээ, нүгэл нь уучлагдсан эсэхэд хэн итгэж чадахсан билээ? Хэрэв Тэр өвчтөнийг эдгээчих юм бол ч ер бусын чадвараа гарцаагүй батална даа” хэмээн хурсан олон бодож байгааг Иэсүс мэдээд

– Нүгэл уучлах тухай сонсоод та нар, Бурхан Надад зөвхөн эдгээх төдийгүй бас нүглийг уучлах эрх мэдэл өгсөн гэдгийг ойлгох ёстой гэв.

Дараа нь мөнөөх өвчтөнд хандан

– Бос, ор дэвсгэрээ аваад гэртээ харь! гэж хэлэв.

Мань эр босож ирлээ. Өвчин нь эдгэрчээ. Тэгээд, баглаа хүлээгээ тайлж, байдаг юмаа аваад алмайрч гайхсан олны дундуур гарч явав. Тэр хүн Иэсүст талархан, Бурханыг алдаршуулан магтсаар явлаа. Найз нарынх нь баяр хөөртэй царай ч дээврийн нүхээр үзэгдэхгүй болов.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Найз нөхдийнх нь ямар үйлдэл, тэд Иэсүст итгэсэн болохыг харуулав?

  2. Өвчтөнд Иэсүсийн юу гэж хэлсэн нь олныг гайхашруулав.

  3. Эдгэрсэн хүн Иэсүст талархсан уу, эсвэл шууд л гэрлүүгээ яаран гүйсэн үү?

64. Саа өвчтөний эдгэрэл00:00 / 04:05