Уяман өвчтөний эдгэрэл

Уяман өвчтөний эдгэрэл

Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 5 дугаар бүлэг, 12-14

Энэ дэлхийн үйлчлэлийнхээ үед Иэсүс ямагт аялж явдаг байв. Аливаа хот, сууринд очиж, буурай дорой хүмүүстэй учран, өвчтэйг нь эдгээж илаарьшуулж явлаа. Тэр үед Палестинд суугчдын дунд, уяман гэгч эдгэршгүй аймшигт өвчин тархсан байжээ. Энэ бол арьсны халдварт өвчин.

Нэг удаа Иэсүс шавь нартайгаа Галиилийн хотод ирэхдээ, уяман өвчтэй хүнтэй тааралджээ. Золгүй хөөрхий тэр Түүн рүү гүйн ирж өвдөг сөхрөн унаад

– Эзэн минь! Хэрвээ Та хүсвэл намайг цэвэршүүлж эдгээж чадна шүү дээ хэмээн учирлан гуйж байв. Хүн Иэсүст чухам л ингэж итгэх ёстой аж!

Эзэн, өвчтөнд гараа хүргээд

– Хүсэж байна, цэвэрш! гэлээ.

Энэ бол зөвхөн Иэсүсийн хүсэл төдийгүй, Бурханы тушаал байлаа. Бурханаас өөр хэн ч ийн хэлж түвдэхгүйсэн билээ. Тэгтэл, гайхамшиг болж, уяман арилжээ. Эрүүл саруул, арьс цэвэр, хэмжээлшгүй аз жаргалтай нөгөө хүн Иэсүсийн өмнө зогсож байлаа.

Эзэн энэ эдгэрлийнхээ талаар хэнд ч ярьж хэлэхгүй байхыг түүнээс хүсээд, харин Мөшээгийн Хуульд бичсэнчлэн тахилчдад очиж үзүүлээд цэвэршсэнийхээ төлөө тахил өргөхийг тушаав. Гэвч, энэ гайхамшгийг нуухын аргагүй байлаа. Ингээд, үгийг нь сонсож, эдгэрэл авахын тулд бүр олон олон хүн Иэсүс дээр ирсээр байв.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Уяман өвчтөн яагаад ойр орчиндоо тийм аюултай байсан бэ?

  2. Уяман өвчтөн, Иэсүсийг үзээд юунд тэгтэл баярласан бэ?

  3. Эдгэрлийнхээ талаар ярихгүй байхыг өвчтөнд Иэсүс яагаад тушаасан бэ?

63. Уяман өвчтөний эдгэрэл00:00 / 02:25