Амлагдсан газар

Амлагдсан газар

Библи, Эхлэл номын 12:1-9

Ноахын хөвгүүд олон хүүхэдтэй болж, тэд бас цааш өсөж үржсээр дэлхий даяар тарж тархав. Эдгээр нь харин зөв шударга буруу муугийн алин байв хэмээвэл: олон олон хүн жинхэнэ Бурханыг харж чадаагүйн улмаас Түүнийг уМаартх болжээ. Тэд өөрсдөдөө зориулан шүтээн, хуурамч бурхад, том жижиг элдэв хөрөг дүрсийг сэдэж олоод мод, чулуугаар урлаж сэдэж хийв. Эдгээр хиймэл дүр дүрсээ хүмүүс газар газарт байрлуулаад, өмнө нь сунаж унан “Энэ бол манай бурхад. Тэд биднийг бүтээсэн бөгөөд бидэнд хоол хүнсийг өгдөг” хэмээлдэнэ.

Олон олон хүн ийнхүү цагийн аясаар, шүтээн шүтэгсэд болж хувирав. Тэд Бурханд бус, харин шүтээнд л мөргөнө ажээ. Зарим нь шүтээнийхээ чанар чансааг бодолцон алт мөнгөөр ч бүтээн хийх болсон байна.

Хүмүүс Өөрөөс нь нүүр буруулан, шүтээнд мөргөх болсныг Бурхан тэнгэрээс хараад үүнд хилэгнэсэн ч, энэ дэлхийд Нэгэн Аврагч ирж хүний гэмийн улмаас үхэх учиртай тул тэднийг устгаж хөнөөсөнгүй.

Ингээд Бурхан “Нэгэн хүнийг Өөртөө сонгож аваад, Намайг эрхэмлэж хайрлан, Надад мөргөж үйлчлэхэд сургасу. Агуу их үндэстэн тэр хүнээс үүдэж, бас бүхий л хүмүүсийг аврах Аврагч эндээс гарах болно” хэмээж Авраам гэдэг хүнд Эзэн өгүүлрүүн

- Төрөлх нутаг, төрөл ураг, төрсөн гэрээсээ гараад, зааж өгөх газар луу минь яв. Чамайг Би ивээж ерөөн, алдар нэрийг чинь агуу болгоно хэмээв.

Авраам, эхнэр Сараитайгаа урт удаан бэрх аянд гарлаа. Ач дүү Лоот нь бас тэдэнтэй явсан байна.

Кэнаан нутаг хүрэх замыг Авраамд Эзэн зааж өгчээ. Энд ирээд тэрбээр Бурханы дуу хоолойг бүр ч тод сонсвол

- Энэ орон газрыг үр удамд чинь Би өгнө гэв.

Авраам зорьсондоо хүрлээ гэж сэтгээд баяр хөөр болж, “Хэнаан – энэ бол ирэх ёстой газар минь байна” гээд Эзэнд тахил өргөхөөр тахилын ширээ босголоо.

Гагцхүү, үр удмын талаарх Бурханы үг нэг л ойлгомжгүй байв.

Сараи тэр хоёр үр хүүхэдгүй байлаа шүү дээ. Гэлээ ч Авраам амь амьдралаа Бурхан итгэж даатгасан хэвээр байв.

Эзэн нэг биш удаа Авраамд “Чамайг Би ивээж ерөөн, харж хамгаалан, хэн ч чамд хор учруулж чадахгүй” гэж хэлсэн агаад Бурхан сэтгэл хангалуунаар түүнийг найз нөхрөө хэмээн дуудах болжээ.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Газар дэлхийд суугсдын олонх нь чухам хэнд мөргөж үйлчилж байв?

  2. Найз нөхрөө гэж Бурханы дуудсан тэр хүний нэр хэн бэ?

  3. Бурхан Авраамд юу амласан бэ?

6. Амлагдсан газар00:00 / 03:17