
Сүмийн анхны цэгцэлгээ
Библи, Иоханы бичсэн Сайнмэдээ, 2 дугаар бүлэг, 13-17
Иэсүс шавь нартайгаа, дүү нар бас эх Мариитайгаа Канаагаас гарч, Галиил нуурын жижиг боомтын нэгэн болох Капернаумд ирэв. Иэсүс тэндээ хэд хоноод Иэрүшалээм руу Алгасал баярт явлаа.
Сүмийн талбай дээр ард олон бөөнөөрөө цугласан байв. Баярт оролцож, Бурханд тахил өргөн мөргөхөөр ирсэн хүмүүсээс гадна, арилжаа наймаа хийхээр ирэгсэд ч тэнд байлаа.
Баярт оролцогсдоос юмжиж хөлждөг, энэ бүх наймаачид, мөнгө солигчдод Эзэн Иэсүс эгдүүцэн дургүйцэж байв. Эзэний сүмийн талбай одоо наймааны зах болон хувирч, Бурханы Өргөөг хүндэлж дээдлэх юм огт алга болжээ.
Эзэн, газраас нэг олс олж аваад, ташуур сүлжиж, түүгээрээ өнөөх наймаачдыг үхэртэй, хоньтой нь шавхуурдан хөөж гаргав.
Тагтаа хүүрзгэнэ худалдагсдад Тэрбээр
– Эцэгийн минь гэрийг та нар наймааны байр бүү болго! хэмээн зандрахад наймаачид үг зөрөлгүйгээр сүмийн дэвсгэр газрын гарцыг зүглэж байв. Мөнгө солигчид ч Эзэний алдар хүндийг хүлээн зөвшөөрч байна.
Иэсүс, ширээнүүдийг нь хөмөрч хаяхад, солих гэж түүн дээр хөглөрүүлсэн мөнгө зоос нь сүмийн талбайгаар нэг тарж бутарлаа. Иэсүсийн үйлдлийг хүмүүс гайхан харах боловч Түүнд саад хийж зүрхлэх хүн байсангүй.
АСУУЛТ
1) Сүмийн өмнөх талбай дээр Иэсүс юу олж үзсэн бэ?
2) Иэсүс үүнийг хараад юу хийв? Наймаачдад Тэр юу гэж хэлсэн бэ?
Ярилцах асуултууд
2 асуултСүмийн өмнөх талбай дээр Иэсүс юу олж үзсэн бэ?
Иэсүс үүнийг хараад юу хийв? Наймаачдад Тэр юу гэж хэлсэн бэ?