
Иэсүсийн анхны шавь нар
Библи, Иоханы бичсэн Сайнмэдээ, 1 дүгээр бүлэг 35-51
Баптисч Иохан ард олонд Эзэний тухай гэрчилсний дараахан Иэсүс дахин нэг удаа Иардээн руу ирэв. Иохан тэр үед Андрей Иохан гэдэг хоёр шавьтайгаа ярилцаж байснаа Иэсүсийн ирж явааг хараад Түүнийг зааж
– Харцгаа, Бурханы Хурга хэмээсэн нь тэднийг өөрийг нь биш, харин хамгийн сайн Багш болох Христийг дагах хэрэгтэй гэдгийг ойлгуулах гэснийх ажээ.
Андрей Иохан нар Эзэнийг дагахад Иэсүс эргэж тэдэнд хандаад
– Та нарт юу хэрэгтэй вэ? гэхэд тэд
– Багш аа! Та хаана байдаг вэ? гэж асуув.
Иэсүс
– Ир, тэгээд үз! гэлээ.
Андрей Иохан нар Иэсүсийг дагаж явсаар, амьдарч суугаа байранд нь ирээд тэр үдшийг хамт өнгөрөөжээ. Тэд Иэсүстэй ярилцаж суухад хичнээн баяр хөөртэй байсан гээч! Хэн ч, хэзээ ч Эзэн Иэсүсийн адил ийм сэтгэлийн гүнээс, гал цогтой ярьж байгаагүй билээ.
Андрейн ахыг Сиимон гэх бөгөөд тэд Галиил нуурын хажуухан Бэтсаид сууринд эцэгтэйгээ амьдардаг загасчид байж.
Андрей явж ахыгаа олоод түүнд Иэсүсийн тухай дуулгахаар
– Бид Машияахыг, Христийг олсон! хэмээн баяртайгаар үгүүлэв.
Дараа нь тэрбээр, явж Иэсүстэй танилцах санал тавьсанд ах нь ч дуртайяа зөвшөөрөв.
Сиимоныг харуутаа Иэсүс түүнд
– Чи. Иоханы хүү Сиимон, “чулуу” (Пээтр) гэх утгатай Кээф гэдэг нэртэй болно гэсэнд Сиимон түүнийг анх хараад л аль хэдийнээ нэрийг нь мэдчихсэн байгаа Эзэнийг ихэд гайхав.
Иэсүс, Сиимонд шинэ нэр өгөхдөө, эгэл энэ загасчин, тун удалгүй, чулуу мэт бат хатуу итгэлт сүнслэг аварга болно гэдгийг мэдэж байжээ.
Ярилцах асуултууд
2 асуултИэсүсийн анхны шавь нар хэн хэн байсан бэ?
Иэсүс хэнийг Пээтр гэж нэрлэсэн, энэ нэр ямар утгатай вэ?