Дараяавушийн ордон дахь Даниэль

Дараяавушийн ордон дахь Даниэль

Библи, Даниэль номын 6 дугаар бүлэг

Дараяавушийн ордон дахь Даниэль

Библи, Даниэль номын 6 дугаар бүлэг

Шинэ хаант улс буюу Миди ба Персийн хаант улсыг захирсан Күүрүш нь миди хүн Дараяавушийг Вавилоны хаанаар тавив. Дараяавуш бас улс орныг захирах зуун хорин бүсийн удирдагчийг томилжээ. Мөн, тэдний дээр гурван их захирагч тавьсны нэг нь Даниэль байлаа. Дараяавуш хаан Даниэлийг ихэд үнэлэх боловч харин түүний амжилтад атаархах хүмүүс ордонд бас байж. Тэд Даниэлиас салахын түүс болж, хорон санаа сэджээ. Тийнхүү хаан руу ирээд

– А-яа, хаантан та урт наслах болтугай! Та бол эрх хүч, энэрэл өршөөлт их хаан билээ. Бид бүгд таны л ивээл ерөөлөөр амьдарч байна. Гэтэл үүнийг мэдэхгүй хүн бас олон байна аа. Тийм болохоор, таны ивээл энэрэл олон түмэнд илт мэдэгдэхүйц нэгэн хэргийг бид бодож оллоо. Бүтэн сарын туршид, энэ улс оронд хэн ч байсан танаас өөр хүнээс, түүгээр барахгүй, Бурханаас ч энэрэл өршөөлийг гуйх ёсгүй гэсэн зарлигийг та гаргамаар байна. Ямарваа юмыг зөвхөн танаас л гуйж болно. Ингэвэл, таны ямар их энэрэл нигүүлсэлтэй гэдэг нь бүхэнд ил болно гэцгээв.

– Энэ зүйтэй санаа хэмээн хаан үзээд, их л сэтгэл хангалуунаар

– Би ийм зарлиг гаргана, үүнийг зөрчсөн бүхэн арслантай нүхэнд орох болно хэмээв.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Вавилоны шинэ хаан ямар хүн байв? Түүний нэр хэн бэ?

  2. Даниил ямар үүрэг авсан бэ?

  3. Дараяавуш хаан ямар зарлиг гаргах гэсэн бэ?

47. Дараяавушийн ордон дахь Даниэль00:00 / 02:31