Олзлол

Олзлол

Библи, Хаадын түүх 2 номын 24 дүгээр бүлэг

Шэломоо хаан агуу баян тансаг орныг захирч байснаас хойш гурван зуу гаруй жил өнгөрөв.

Түүнийг нас нөгчсөний дараа хаанчлал нь хоёр хуваагдахад Иэрүшалээм өмнийн адил гол хот хэвээрээ үлджээ. Хааны ордон тэнд байсан хэвээр, хамгийн гол нь Шэломоогийн босгосон сүм байрандаа л байж.

Одоо энэ нутгийг Иэхүдаа гэх болоод, харамсалтай нь хаан ба ард олон Бурханы зам мөрөөс хазайж, Түүний зарлиг хуулийг дагалгүй, харийн бурхад болон хиймэл шүтээнд мөргөх болжээ. Бурханы эш үзүүлэгчид ард түмний энэ байдлыг илчлэн хэлж, гэмшилд тэднийг дуудавч хэн ч тэднийг сонсохоо больжээ.

Харин дараа нь Бурханы шүүлт тэдэн дээр бууснаар вавилончууд улс орныг нь эзлэн авлаа. Вавилоны хаан Нэвүхаднэццаар бол Иэхүдаагийн хамгийн аюултай дайсан байв. Тэрээр цэргээ аван Иэрүшалээмд ирж хааныг нь олзлоод, хамаг л алт мөнгөн сав суулгыг нь хамж Вавилонд аваачин харь бурхдын сүм дуганд тавьжээ. Вавилончууд тэрчлэн Шэломоогийн сүм хийгээд ордноос бүхий л үнэт эрдэнэсийг нь цөлмөж авсан байна. Ийнхүү тонож дуусаад хааны орд өргөө, Бурханы сүм дуган төдийгүй нэртэй томоохон иэхүдээчуудын гэр орныг ч галдан шатаажээ.

Нэвүхаднэццаар бас тэдний залуус, хан хөвгүүд, ноёд ихсийн агь нар, долоон мянган шилдэг дайчид, дархан, мужаануудыг нь олзолж Вавилонд аваачжээ. Ийнхүү Иэхүдаа болон Иэрүшалээм Нэвүхаднэццаарын захиргаанд орсон байна.

Дуулгаваргүй зөрүүд, гэм нүгэлт ард түмэндээ Эзэн ийм байдлаар шүүлт явуулжээ. Олзлогдож байхдаа Исраэлийн ард түмэн, Эзэн бол жинхэнэ Бурхан, харин хиймэл шүтээнүүд бол хуурамч бурхад гэдгийг ухаарах учиртай байлаа.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Эзэний ард түмэн Түүнд итгэлтэй байсан уу?

  2. Хэн чухам Иэхүдаагийн гол дайсан болсон бэ?

  3. Вавилончууд Иэрүшалээмыг хэрхэн сүйдлэв?

43. Олзлол00:00 / 02:40