
Нинүвэгийнхний гэмшил
Библи, Ионаа номын 3 дугаар бүлэг
Хэдэн долоо хоногийн дараа Ионаа их хотын гудмаар явж, хаа сайгүй номлон
– Дөч хоногийн дараа Нинүвэ сүйрэх болно хэмээн Бурханы үгийг дамжуулж байлаа.
Хачирхалтай нь, хэн ч түүнийг шоолж дооглосонгүй. Хэн ч түүнийг заналхийлж дайрсангүй. Харин ч бүр эсрэгээрээ, хүмүүс түүний үгэнд итгэж байв. Тэдний сонссон яриа үнэн шударга бөгөөд, тэд үнэхээр олон улс түмнийг дайлан эзэлж, муу муухайг багагүй үйлдсэн байлаа. Бас тэгээд, энэ бүх бузар муу хэрэг гэсгээл цээрлэлгүй өнгөрөх ёсгүй гэдэг нь тэдэнд тодорхой байв.
Хаан нь ч эш үзүүлэгчийн сургийг бас шүүлтийн тухайд түүний хэлж ярьсныг дуулаад
– Бүх хүн Бурханд залбир хэмээн зарлиг буулгаж
– Бурхан биднийг өршөөж юуны магад, бүгдээрээ мацаг барин, бас гэмшлийн тэмдэг болгож, бүгд үнэт хувцасныхаа оронд тааран өмсгөл нөмөрцгөө гэлээ.
Дөчин хоног өнгөрөхөд Ионаа хотын өмнөх толгодын нэгэн дээр гарч, Нинүвэ хэрхэн сүйрэхийг харахаар хүлээлээ. Гэтэл юу ч болсонгүй. Өдөр хэвийхэд ч Ионаа тэндээ зогссоор л байв. Ионаа уурлаж дургүйцэж эхэллээ. Яах гэж тэгвэл, Бурханы шүүлт ойртож байгааг би тунхагласан хэрэг билээ? Нинүвэгийн үл бүтэх суугчид үхэх ёстой шүү дээ.
Ионаагийн зогсож буй толгой дээр маш халуун болж, энэ нь түүнийг бүр ч бухимдуулав. Гэвч, маргааш өглөө нь тэр сэрээд, холгүйхэн байгаа том гэгчийн ургамлыг олж үзлээ. Түүний сүүдэр суухад байдал арай дээрдэв. Бурхан л энэ ургамлыг ийм түргэн ургуулсан аж. Гэвч дараа өдөр нь Тэрбээр нөгөө ургамлыг хатааж орхижээ. Үүнд Ионаа байдгаараа уурлан, боож үхэхэд ч бэлэн байлаа.
Тэгэхэд, Бурхан түүнд
– За харж байна уу, чи болохоор өөрөө ч ажиллаж тарьж ургуулаагүй энэ ургамлын хойноос ингэж харамсаж байх, харин тэгвэл Би энэ олон хүнтэй Нинүвэ хотыг өрөвдөж болохгүй хэрэг үү гэжээ.
Тэгэхэд л, Ионаа Эзэний хичнээн тэвчээртэй, энэрэнгүй, бас дуртайяа өршөөдөг болохыг ойлгов.
Ярилцах асуултууд
3 асуултИонаа юун тухай Нинүвэд номлосон бэ?
Түүний номлолд Нинүвэгийн оршин суугчид хэрхэн хандав?
Эзэн Нинүвэд юу хийсэн бэ?