
Шэваагийн хатан хаан
Библи, Хаадын түүх 1 номын 10 дугаар бүлэг
Шэломоо болон түүний сүр жавхлант барилга байгууламжийн тухай суу дуулиан газар дэлхийн дайдад хүртэл түгэн тархжээ. Хүмүүс энэхүү сүр жавхлант сүмийг үзэж, Шэломоогийн мэргэн сэцэн яриа хөөрөөг сонсох хэмээн Иэрүшалээмд ирдэг боллоо. Тэдний дунд Шэваагийн хатан хаан бас иржээ.
Тэрбээр асар баян хүн байсан гэдэг нь Шэломоод түүний өргөн барьсан бэлэг сэлтээр илт харагдана аж. Асар үнэтэй анхил үнэртэн, алт хийгээд эрдэнийн чулууг тэмээ тэмээгээр нь ачиж иржээ. Олон олон албат боолууд энэ их эд баялгийг замд нь хадгалж хамгаалж явсан байна.
Шэломоо ч дээд сурвалжит энэ зочныг хаан төрийн ёсоор угтан авч, Шэваагийн хатан хаан бас түүнд элдэв янзын асуулт тавьж, сэтгэл зүрхэндээ байгаа бүхнийг уудлан ярилцжээ. Хамаг асуултад нь Шэломоо хариу өгсөн бөгөөд түүний хувьд оноож мэдэхгүй, онож тайлахгүй юм гэж нэгээхэнбээр үгүй байлаа.
Шэваагийн хатан хаан ч Шэломоогийн мэргэн ухааныг үнэмшиж итгэн, барьж босгосон байшин барилга, хүнс зоог, зарц албатынх нь гэр байр, хувцас хунар, Эзэний сүмд өргөх өргөл тахил гээд юм бүхнийг бахдан биширч, сэтгэл догдлолоо нууж чадахгүй байлаа. Тэрбээр
– Таны мэргэн ухаан, баян тансгийн тухайд би тал хагасыг нь л дуулж сонссон юм байна хэмээн догдлонгуй хэлж байжээ. Таныг таашаан үзэж, хаан суулгасан Эзэн өрөөгдөх болтугай! Тэрбээр Исраэлийг гэсэн өнө мөнхийн хайраар энэ бүхнийг үйлджээ хэмээжхүй.
Ярилцах асуултууд
3 асуултШэваагийн хатан хаан яагаад тийм холын аянд гарсан бэ?
Исраэльд чухам юу түүнийг тэгтэл гайхашруулав?
Тэрээр Шэломоод юу гэж хэлсэн бэ?