Залуу хоньчин

Залуу хоньчин

Библи, 1 Шэмүэль номын 16 дугаар бүлэг

Бэт-лээхэм тэр үед, аяны улс анзаарч харамгүй жижигхэн тосгон байв. Гэвч, Бурхан чухамхүү тийш нь Шэмүэлийг нэгэн айлд зочлуулахаар илгээжээ. Ингэснээр, тэр айлын нэг хүү Исраэлийн хаан болох учиртай байж. Эш үзүүлэгч Шэмүэль өөрийн биеэр хүрэлцэн ирсэн нь өрхийн тэргүүн Иэшай эцгийн хувьд ихээхэн нэр төрийн хэрэг байсан тул, түүнийг зоогонд урилаа.

Ширээ дүүрэн идээ будаа болж, Иэшай хөвгүүдээ танилцуулан

– Энэ миний ууган хэмээн Иэшай бахтай нь аргагүй хэлэв.

“Энэ одоо ч яг л хаан шиг харагдаж байна. Шаулыг би ийм л өсгөлүүн, тэнхлүүн байхад нь хаан болгож тосолсон доо” хэмээн Шэмүэлийг бодож суутал Бурханы дуу хоолой түүнд

– Гадаад галбир, нурууны өндрийг бүү хар! Хүн гадаад төрхийг нь хардаг бол Бурхан дотор сэтгэлийг нь хардаг. Энэ хаан болох ёсгүй ээ гэв.

Тийнхүү, Иэшай долоон хүүгээ дэс дараалан таниулсан боловч Бурхан тэр болгоныг “Энэ биш ээ!” хэмээжхүй.

– За одоо хоолоо идье гээд Иэшайг ширээ зүглэхэд Шэмүэль

– Хүлээж бай, чи хөвгүүдээ бүгдийг танилцууллаа гэж үү? хэмээн асуувал

– Надад бас нэг хүү, отгон нь бий. Тэр хониндаа явж байгаа гэлээ.

– Тэр ч бас энд ирэг гэж Шэмүэлийн хэлснээр залуу хөвүүн Давиид Шэмүэлийн өмнө ирлээ. Тэрбээр улаа бутарсан, сайхан нүдтэй, нүдэнд дулаахан хүү байв.

Эзэнбээр Шэмүэльд

– Түүнийг тосол, энэ мөн байна! гэлээ.

Шэмүэль тостой эвэр савыг аваад, хүүгийн дух магнайг тосолж

– Бурханы нэрээр чамайг Исраэлийн хаан болгож тосоллоо. Эзэн чамайг ерөөх болтугай! гэв.

Энэ мөчид Эзэний Сүнс Давиид дээр буув. Иэшай болон түүний хөвгүүд гайхахын эрхэнд үг дуугарч ч чадахгүй байв. Давиид ч бас, энэ өдөр чухам түүнд юу тохиолдоод байгаа гүйцэд ухаарсангүй ээ.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Эзэн ямар даалгавар Шэмүэльд өгсөн бэ?

  2. Иэшай хэдэн хүүтэй байв?

  3. Хэн хаан болохоор тослогдсон бэ?

33. Залуу хоньчин00:00 / 02:41