Туршуулууд

Туршуулууд

Библи, Тооллого номын 13, 14 дүгээр бүлэг

Үнэхээрийн баян тансаг газар нутаг байна хэмээсэн Нүүний хүү Иэхошүаг, мөнөөх амлагдсан газар чухам ямаршуухан болохыг тандуулахаар бусад арван нэгэн овгийн төлөөлөгчидтэй хамт Мөшээ илгээв.

Тэд дөч хоногийн турш тэрхүү газар нутгаар яваад буцан ирж, үржил шимт тариан талбай, өргөн дэлгэр нуга хөндий, өтгөн сайхан ой шугуй байгааг ард олонд дуулгав. Тэд бас, хоёр хүн дамнуурга дээр дамжилж явахуйц тийм том усан үзмийн багц авчирчээ.

Кэнаан бол үнэхээр сүү бал бялхсан мэт баян тансаг нутаг гэдгийг туршуул бүгд нэгэн дуугаар баталж байлаа. Сүүлдээ тэд баахан эргэлзэнгүй болж ирсэн ч, тэдний нэг нь шийдэмгийхэн

– Мөшээ, энэ газар нутаг хэчнээн сайхан ч бид түүнийг эзэлж дийлшгүй.

Тэнд амьдардаг ард түмэн дэндүү хүчирхэг! юм гэлээ. Бусад туршуул эрс ч бас тэр газарт байгаа аваргасын тухай, хотуудынх нь бат бэх, өндөр хана хэрмийн тухай ярьж эхлэв.

Тэгтэл, хуран цуглагсад эгдүүцэн халаглаж, уур цухалдаа багтран, Мөшээ л биднийг ийм мухардалд орууллаа гээд буруутгаж гарав. Гэтэл, олны шаагиан дундаас нэг эр дуугаа өндөрсгөсөн нь шинэ нутгийг тандахаар

Иэхүдаа овгоос гарсан Калээв бөгөөд

– Бид тэднийг ялж чадна! гэж тэр хашхираад

– Надад итгэ! Эхлээд Бурханд итгэ! Энэ газрыг бидэнд өгөхөөр амласан Тэр бидэнд тусална! гэлээ.

Нүүний Иэхошүа бас Калээвийг дэмжин

– Битгий хулчийж бууж өг! Айсан хүнд аргал хөдөлнө. Бурханы өөдөөс бүү тэрсэл! гэсэн Нүүний Иэхошүа, Калээв нарын үгс уур хилэнгийн шуугианыг таслав. Халаглаж дургүйлхсэн хүмүүс тэднийг сонсохыг ч хүссэнгүй. Тэгтэл, ариун газрын майхан дээгүүр гэнэт үүл гарч ирэхийг бүгд тодорхой харсан нь Эзэний цог жавхлан тэрхүү Асарт байгаа хэрэг ажээ. Тэр агшинд түрхрээн нам гүм болов.

Исраэльчуудад Бурхан юу хэлэхийг мэдэхийн тулд ариун газар луу

Мөшээ яаравчлав.

– Энэ ард түмэн Надад ийм бага итгэлтэйн учир Би зовлон гамшигаар тэднийг нэрвэнэ хэмээсэн Бурханы шийд үнэхээр аюумшигтай байсан тул Мөшээ бас л энэ удаад хүмүүсийн гэм нүглийг уучлахыг Бурханаас гуйлаа. Бурхан ч

– Болж байна гэж хариулаад

- Чиний гуйснаар Би энэ ард түмнийг устгахаа болилоо. Гэхдээ, Мисиирэд ч, цөлд ч Миний гайхамшгийг харсан атлаа дураараа дургиж байгаа бүхэн хүмүүс, өвөг дээдэст нь Миний амалсан тэр газрыг харах ч үгүй. Амалсан газарт маань тэдний орохыг Би зөвшөөрөхгүй. Энэ ард түмэн цөлд дөчин жил тэнүүчилснийхээ эцэст л тэр шинэ газрыг эзэмших болно. Энэ хугацаанд насанд хүрэгчид бүгд үхэж, зөвхөн Нүүний Иэхошүа, Калээв нар л өнөөдөр хүүхдээрээ байгаа хүмүүстэй хамт Кэнаанд орох боломжтой гэлээ.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Ямар хүмүүс газар нутгийг шинжих ёстой байв? Тэд хэдүүлээ байсан бэ? Тэднээс хоёрыг нь нэрлэ.

  2. Кэнаан газарт тэд юу харсан бэ?

  3. Энэ түүх бидэнд юу сургаж байна?

24. Туршуулууд00:00 / 03:45