Нар, сарыг зогсоосон нь

Нар, сарыг зогсоосон нь

Библи, Иэхошүа номын 10 дугаар бүлэг

Иэриход болсон явдлыг Кэнааны хаад дуулаад Нүүний Иэхошүа болон Исраэль түмэнтэй тулалдахаар нэгдэцгээв. Гивоон хотынхон Исраэльчуудтай холбоотон болох гэрээ байгуулсан тул таван хаад нийлэн уг хотыг бүсэлж авсан байна.

Хотын оршин суугчид тусламж гуйсанд Нүүний Иэхошүа холбоотныхоо дайсны өөдөөс ихээхэн цэрэгтэйгээр гарч очлоо. Удсан ч үгүй Кэнаан хаадын нэгдсэн цэрэг зугтаж эхлэв.

Эзэн бас л ард түмнийхээ төлөө тулалдаж, дайсны цэргийн дээр тэнгэрээс чулуун мөндөр буулгалаа. Тэр үед бүр харанхуй болж, дайсан ч бүрэн дарагдаж дуусаагүй байсан тул Нүүний Иэхошүа

– Наран чи Гивоон дээр, саран чи Аяалооны хөндий дээр тогтооч! гэсэнд Эзэн энэ залбирлыг сонсож, Исраэльчууд дайснаа дарж дуустал өдөр сунаж үргэлжлэв. Ийм үзэгдэл үүнээс хойш хэзээ ч болоогүй юм. Эзэн Өөрийн ард түмэнд тусалснаар, энэ аян дайнд Иэхошүа Исраэльчуудтайгаа бусад хотуудыг ч эзлэн авсан билээ.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Ямар хотынхон Исраэльчуудтай холбоо байгуулсан бэ?

  2. Гивооны оршин суугчдыг хэн аврав?

  3. Харанхуй болоход Нүүний Иэхошүа юу хийсэн бэ?

30. Нар, сарыг зогсоосон нь00:00 / 01:48