
ХҮНДЭТ ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ!
ХҮНДЭТ ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ!
Хүүхдэд зориулсан Библи та бүхний гар дээр ирж байна! Ариун Бичвэрээс энд бичигдсэн түүхүүд нь Бурханы Үгтэй, Христитгэлийн түүхтэй танилцах сайхан боломжийг хүүхдүүдэд олгох юм. Хүрээлэн буй дэлхий ертөнц төдийгүй Бурханы Үгэнд бичигдсэн сүнслэг үнэнийг танин мэдэх талаар хүүхдүүд онц овсгоотой, нэн нээлттэй байдаг нь илэрхий. Одоо, үр хүүхдээ хамт байгаа дээр, амьдралд нь аятай зүйтэй нөлөө зайлшгүй үзүүлэх анхны эх булаг-Библитэй танилцах цаашдын хүслэн төрүүлэхийн тулд тэдэнтэйгээ Библийн түүх унших цагийг гаргах боломжоо бүү алдаарай.
Хүүхэд болгоны мэдэх учиртай өгүүллүүд таны барьж буй эл номд бий. Библи уншлага хийгээд залбиралд дадуулах нь хүүхдийн хүмүүжилд ихээхэн ач холбогдолтой тул үүнд цаг зарцуулаарай! Үр хүүхдээ хайраар хүмүүжүүлж, өсөх багаас нь Христэч үнэ цэнийг суулгаж өгөөрэй.
Таныг хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд Бурхан тусалж, тэдэнд зайлшгүй хэрэгтэй тус дэмийг өдгөө төдийгүй ирээдүйд нь ч үзүүлнэ гэдэгт бид итгэж байна.
Ухаалаг мэргэн болгож, басхүү Христ Иэсүст итгэх итгэлээр дамжуулан авралд хүргэх чадалтай Ариун Бичвэрийг уншсанаар үр хүүхэд тань Үнэнийг өсвөр багаасаа мэдээсэй гэдэг нь бидний залбирал болой.
Та бүхний төлөө хайр залбирлаараа хамт,
Библийн үйлчлэлийнхэн